Эрдэнэс Монгол компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталсан байна. Гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Сангийн яамны Төрийн орлогын хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалтнууд томилогджээ. Харин хараат бус гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ