Д.Хоролсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Нийслэлийн Засаг даргын Б/173 тоот захирамжаар Далантайн Хоролсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрээр Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан юм. Харин Засгийн газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталж, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгасан тул түүнийг ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Мөн түүнд 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, албан хэрэг, амралт, аж ахуй, санхүүгийн тооцоо хийж дуусгах ажлыг хариуцан зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосон байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ