МАН тагнуулын байгууллагад хандлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн есдүгээр сарын 01-ний хаалттай хуралдааны мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр "МАН-ын бүлэг хаалттай хуралдааны хаалганы цаана юу ярив” гэсэн гарчигтай нийтлэгдэж олон нийтийн хүртээл болсон. Тэгвэл энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар хандсанаа өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ.

Ингэхдээ төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллах чиг үүрэгтэй УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн үйл ажиллагаа болон мэдээлэл хэрхэн алдагдсан талаар зохих шалгалт хийж, хариу ирүүлэхийг хүссэн байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ