Ерөнхий сайдыг огцруулах ажиллагаа эхэлсэн гэв үү

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулах санаачилга МАН-ын гишүүд дотроос гарсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, гарын үсэг цуглуулах ажлыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Учир нь тэтгэвэр тэтгэмж, цалин, хөлсийг бууруулах хуулийн төслүүдийг өргөн барьсантай холбоотой аж.
Түүнчлэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга зам, төсөв хэмнэлт зэрэг Ерөнхий сайдын хийж буй алхмууд, Засгийн газраас хэрэгжүүлэх гэж байгаа шийдвэрүүд олон нийтийн төдийгүй МАН дотроо ч шүүмжлэлийг дагуулж буй. Үүнийг тагнуулын газарт хандах дээрээ тулсан нийтлэлээс ч харж болно. Тиймээс МАН-ынхан дотроос нэр бүхий гишүүд хамтран Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн бололтой.
МАН өөрсдийн санаачлагаар Ерөнхий сайдаа огцруулах гэж байгаа талаар энэ мэт мэдээлэл байгаа ч албаны эх сурвалжууд үгүйсгэж байгаа гэнэ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ