МАН-ын бүлгийн хурал эхэллээ

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах товын дагуу АН-ын бүлгийн хурал 12 цагийн үед эхэлсэн. Хурлаар энэ долоо хоногт хуралдах байнгын хороо болон, чуулганаар хэлэлцэгдэх асуудалтай холбогдуулж саналаа солилцох юм. Ялангуяа төсвийн тодотголтой холбоотой асуудлыг чухалчлан авч үзэх аж.
Харин МАН-ын бүлэг хуралдахаас өмнө тус намын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж төсвийн тодотгол, бүлгийн дэд даргын асуудлыг хэлэлцжээ. Тиймээс бүлгийн хуралдаан ийнхүү хойшилж сая эхэлсэн байна. Хурлаар төсвийн тодотгол болоод Ерөнхийлөгч УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан талаар хэлэлцэх юм байна. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын нэг болох бүлгийн дэд даргын нэрийг бүлгийн хуралдааны дараа нийтэд зарлах бололтой.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ