УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын даргад санал хүргүүлжээ

Монгол улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр тохиож буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүний нэр төрийг нь сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын хуралдааны “В” танхимыг Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгох саналыг УИХ-ын даргад хүргүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ