Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв. Тэрбээр эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллахаа мэдэгдлээ.
Үүний дараа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ