60 тэрбум төгрөгийн бичлэгтэй холбогдуулан хоёр хүнийг шалгаж эхэлжээ

Сонгуулийн өмнө МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг үндэслэн АН-ын удирдлагууд хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлт гаргаж улмаар УЕПГ-ын туслах Э.Амарбатад шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Уг хүсэлтийн дагуу дээрх хэргийг АТГ-т шилжүүлэн шалгуулахад эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргасан тул прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан юм.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар бусдын нэр хүндэд санаатайгаар халдаж, худал гүтгэсэн эвлүүлэг хийсэн гэх хэрэгт холбоотой хоёр этгээдийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ