Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулж байна

Төрийн албаны зөвлөлөөс зарим яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт зарлаад байгаа билээ. Тэгвэл уг сонгон шалгаруулалт өнөөдөр болж байна.
Тодруулбал, өнөөдөр “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулж байгаа юм.
Харин Эрүүл мэндийн яамны ТНБД-ын сонгон шалгаруулалтыг тодорхой асуудлаар түр хойшлуулсан байна.
Дашрамд сонирхуулахад, нэг хүн өрсөлдөж байгаа яам байгаа аж. Хэрэв тухайн хүн тэнцэхгүй тохиолдолд дахин сонгон шалгаруулалт явуулах юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ