Э.Бат-Үүл :Надаас хурууны хээ, цусны шинжилгээ зэргийг анх удаа авлаа

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл хийлээ.

Тэрээр "Намайг С.Зоригийг хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт хууль бусаар дахин сэжигтнээр татлаа. Маш ноцтой, маш их эргэлзээ төрүүлсэн үйл явц өрнөж байна. Намайг шалгах ёстой бол шалгаж болно. Гэхдээ хуулийн дагуу шалга. Би түүнд нь хэзээ ч саад болохгүй... Хууль зөрчөөд хийж байна гэдэг чинь өөр зорилготой байна, хэлмэгдүүлэх зорилготой байна гэсэн үг. Тэгээд дандаа сонгуультай үед. 16 жилийн дараа ирээд нөгөө асуудаг зүйлсээ асууж байна. Хэргийг илрүүлэх сонирхлоос өөр сонирхол байна. Жишээ нь, өнгөрсөн тав дахь өдөр надаас хурууны хээ, цусны шинжилгээ зэргийг анх удаа авлаа. Хэзээ ч өмнө нь ингэж авч байгаагүй. Олон жил намайг энэ хэрэгтэй холбогдуулах гэж мэдүүлэг авч байгаа ч сая анх удаа ийм зүйл авч байна. Яллагдагчаар татах гэж оролдож байна. Намайг байцааж байгаа мөрдөн байцаагчид "Наад хүнээ хорь" гэсэн дарамт дээрээс нь үзүүлж байгаа. Өнөөдөр өгч байгаа мэдээллийг тасалдуулах вий гэдэг үүднээс би зориуд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэж та бүхэнд зар хүргэсэн юм.

...Сонгуулийн өмнө намайг С.Зоригийг алж байх үед нь дэргэд нь байсан мэтээр бичсэн. Үүнийг би порокурортшалгуулах хүсэлт тавьсан ч шалгаж өгөхгүй байгаа. С.Зоригийг алж байхад намайг хараад сууж байсан гэж гүжирдэж байгаа юм.

Сонгуулийн дараа надад Тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа “маш нууц” нэрийн дор хаалттай байсан. Мөрдөн байцаагч дураараатогтоосон. Нэг асуудлаар нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр ингэж тогтоолоо. Яг энэ хуучин хэлбэрээрээ намайг одоо яллагдагчаар татлаа. Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн. Он жил улирах тусам би ийм хүсэл тэмүүлэлтэй байна. Би хэргийн улмаас хамгийн их хохирч байна. С.Зоригийн хэргийг илрээсэй гэж би өдөр бүхэн залбирдаг. Намайгшалгавал хуулийн дагуу шалгах ёстой. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захилагчтай байна гэсэн үг." гэлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ