Э.Бат-Үүл: Би хэзээ ч албан тушаалын төлөө явж байгаагүй

АН-ын ҮЗХ ирэх баасан гарагт буюу энэ сарын 16-нд хуралдахаар товлогдсон билээ. Тус хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэхээр оруулсан байгаа. Тэгвэл тус намын даргын асуудлаар Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл үзэл бодлоо хэлэхдээ:
-З.Энхболд дарга өргөдлөө өгсөн байгаа. Тэгвэл ҮЗХ-гоор одоо томилогдох намын дарга нь намынхаа шинэ дүрэмд шинэчлэлийг хийгээд Их хурлаараа намын даргаа өгөөд өөрөө намын даргад өрсөлдөж болохгүй. Тэгэхгүй бол одоо томилогдсон намын дарга нь Их хурлаар өөрийгөө батламжлуулах гэж очих юм бол манай нам шинэчлэгдэж чадахгүй. Манай нам дотор байгаа овог, аймгийн юм шиг энэ муухай тэмцэл бол зогсохгүй.
Хэрэв намайг энийг хий гэвэл би хийнэ, асуудал байхгүй. Би хэзээ ч албан тушаалын төлөө явж байгаагүй. Албан тушаал гэдэг бол хүн ажлаа хийх хэрэгсэл. Тэрнээс биш өөрийгөө гоёдог гоёо бол биш. Би намаа шинэчлэхийн төлөө явна гэлээ.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ