Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Засгийн газрын хуралдаан хуваарийн дагуу маргааш 15:00 цагт хуралдана. Уг хуралдаанаар Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
№ |
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн |
1. |
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол) |
Д.ОЮУНХОРОЛ Ц.ДАШДОРЖ |
2. |
Тогтоол хүчингүй болгох тухай |
С.БЯМБАЦОГТ |
3. | Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
С.БЯМБАЦОГТ |
4. | Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
С.БЯМБАЦОГТ |
5. |
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 319 дүгээр тогтоол) |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
6. | Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоол) |
Ж.БАТСУУРЬ |
7. | Малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай* |
П.СЭРГЭЛЭН |
8. | Бусад асуудал* |
Ж.ЭРДЭНЭБАТ |
Танилцуулах асуудал
|
||
9. |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтынталаар* |
Ж.МӨНХБАТ |
10. |
Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар |
П.ГАНХҮҮ |
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ