Өнөөдөр болох зарим үйл явдлууд

Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компани хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлт” сэдэвт сургалтыг 08.30 цагт Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд зохион байгуулна.
- 10.00 цагт Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 3 дугаар хуралдаан болно.
- Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ үүсэн байгуулагдсаны 65 жилийн ойн баярын хурал 11.00 цагт УДЭТ-т болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас иргэн Ч.Дэлгэрмаа 2013 оны 1-р сард үндэсний аюулгүй зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэглэл бүхий төрийн өндөр дээд албан тушаал хийж байсан эрхмүүдтэй холбогдох авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ.
- МҮЭ-ийн холбоо Отгонтэнгэр их сургуультай хамтарч эхэллээ. ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны урдаа барьдаг зүйл бол хууль эрхзүйн мэдлэг. энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа баталгаажуулах үйл ажиллагаа 11.30 цагаас МҮЭХ-ны байранд болно.
- 12.00 цагт Туушин зочид буудлын Сүлд танхимд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талархлын үдийн хүлээн авалт болно.
- Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын нефть, хийн үндэсний ассоциаци хамтран ажиллахаар 12.00 цагт МҮХАҮТ-ын 404 тоот хурлын танхим санамж бичиг байгуулна.
- АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Монгол улсын боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, батламжлах ёслол 13.00 цагт Улаанбаатар зочид буудалд болох юм байна.
- 13.00 цагт Цахим номын сангийн нээлт УИХ дэлгүүрийн 5 давхарт i cinema-д болно.
- Австралийн Элчин сайд Австралид сурсан монголчууд, УИХ-ын гишүүд, төрийн болон хувийн хэвшилд ажилладаг 100 гаруй төлөөлөгчийг хүлээн авч уулзана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ