Сагсан бөмбөгийн хаан

Карим Абдул Жабар домог байлаа. Өнөөгийн NBA сонирхогчдын дунд тэрээр содон биш ч сагсан бөмбөгийн гэх ертөнцөд үнэндээ домог юм. Тэрээр Лос-Анжелос Лэйкерс Бостон Селтиксийн өрсөлдөөний домог мэт жилүүдэд гайхамшиг байсан юм.

Өдгөө 65 настай Карим Абдул Жабарыг дэлхийн сагсан бөмбөгийн хэмээхэд нэг их маргалдаад байх нөхөд үгүй. Хөлбөмбөг сонирхогчид  60, 70-аад оны Пелег хөлбөмбөгийн хаан гэдэг бол Жабарыг сагсан бөмбөгийн хаан гэхэд болно.

Тэрээр Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-гийн бүх цаг үеийн үзүүлэлтийн оргил нь.

38367 гэх оноогоор бүх цаг үеийн сагсан бөмбөгчдийг тэргүүлдэг тэрээр Майкл Жорданаас 8000 гаруй оноогоор илүүрхдэг гэхээр суу алдрыг нь биширмээр. Карим Абдул Жабар бол дэлхийн сагсан бөмбөгийн хаан билээ.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин