Богд ууланд төөрсөн иргэнийг олжээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан ууланд аялалаар явсан 4 хүүхэд төөрч сураггүй болсон байна. Энэ талаар 17-ны өдрийн 21:25 цагт дуудлага ирсэн бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж Зайсангийн амнаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Харин энэ үед буюу 18-ны өдрийн 08:50 цагт иргэн Д /19 настай, эрэгтэй/ Ц /16 настай, эрэгтэй/ С /20 настай, эмэгтэй/ Х /18 настай, эмэгтэй/ нар уулнаас өөрсдөө бууж ирсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд ууланд иргэн Б /56 настай, эрэгтэй/ төөрсөн гэсэн дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 21:40 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 19-ний 02:30 цагт олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ