"Оюутолгой"-н ТУЗ-ын зарим гишүүдийг чөлөөлжээ

"Оюутолгой" компанийн ТУЗ өнгөрсөн баасан гарагт хуралдаж ТУЗ-ийн Монголын талын гишүүн Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг гишүүнээс чөлөөлсөн байна. Шинээр ТУЗ-ын гишүүн томилох асуудлыг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ын дараагийн ээлжит хурлаар ярилцах аж.

Эх сурвалжийн мэдээллээр лхагва гаригт "Эрдэнэс Монгол" компани болон "Оюутолгой" компанийн ТУЗ хуралдах бололтой. Мөн тус хуралдаанаар Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг чөлөөлж, шинэ захирал томилох асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ