MCS групп Америкийн эм үйлдвэрлэгч компанид хөрөнгө оруулалт хийхээр болжээ

Сүүлийн үеийн судалгаагаар монголчуудын 15 хүртэлх хувь нь С вирустэй гэж оношлогджээ. Энэхүү тоо нь монгол­чуу­дыг элэгний өвчлөлөөр дэл­хийд дээгүүрт ороход хүр­гээд буй юм. Тэгвэл MCS group монголчуудынхаа эрүүл мэндэд анхаарч Америкийн эм үйлдвэрлэгч Riboscience компанид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болсоныг “Оном сан”-гийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар мэдэгджээ. Баттай эх сурвалжийн мэдээллэсэнээр бол MCS group Riboscience компаний эмийн бизнест хөрөнгө оруулалт хийж тус компаний үйлдвэрлэсэн эмүүдийг эх орондоо үйлдвэрийн үнээр оруулж ирэхээр тохирсон гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ