Хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын тов зарлагдлаа

Залуу яруу найрагчдын дунд болдог хамгийн чансаатай, нэр хүнд бүхий яруу найргийн наадмын нэг нь Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам. Энэ ч утгаараа залуу яруу найрагчид олноор оролцож шүлгэн хүлгээ сойдог уламжлалтай. Тэгвэл энэхүү “Цагаан уул” наадам 18 дахь жилдээ буюу ирэх 10 дугаар сарын 07-нд зохион байгуулагдахаар тов зарлагдаад байна. Энэ жилийн хувьд хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд оролцогчдын шүлгийг энэ сарын 19-өөс хүлээн авч эхэлжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ