Үндэсний төв номын сангийн захирлаар Б.Ичинхорлоог томилжээ

БСШУС-ын сайд Үндэсний төв номын сангийн захирлаар“Болор цом”-ын шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоог томилжээ.
Сайдын энэхүү томилгоо өмнөх уламжлалаа хадгалан зохиолчдын буухиаг залгамжлуулжээ.Өмнө нь 2004 оны үеэс Үндэсний төв номын сангийн захирлаар, эрдэмтэн, зохиолч Г.Аким ажиллаж байсан ч 2010 онд тэтгэвэртээ суух болсноор яруу найрагч Х.Чилаажавыг томилсон юм.
"Болор цом" наадмын хоёр удаагийн эзэн тэрээр АНУ-д гэр бүлээрээ амьдарч байгаад эх орондоо ирснийхээ дараа Соёл урлагийг хөгжүүлэх санд соёл урлагийн мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ