Өнөөдөр болох зарим үйл явдлууд

  1. 09.00 цагаас Гадаад харилцааны яамны байранд “Монгол, Хоккайдогийн бизнес форум” болно.
  2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд Дэлхийн сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан Монголын сонсголгүй иргэдийн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд 10.00 цагт хэлэлцүүлэг хийх гэж байна.
  3. 10.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд он гарснаар импортоор орж ирсэн, шаардлага хангаагүй устгасан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ.
  4. “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагаас Монголын шатрын холбоо, Монгол туургатан шатрын холбоо хамтран “Их нүүдэл 2016” олон улсын тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
  5. 11.30 цагаас МН мэдээллийн төвд "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн" улмаас хохирсон иргэд олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ.
  6. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.00 цагт "Шангри-Ла" зочид буудлын "Ballroom" танхимд Америкийн худалдааны танхимын төлөөлөгчидтэй уулзалт хийнэ.
  7. Батлан Хамгаалах Их Сургуулийн түүхт 95 жилийн ой болж байгаатай холбогдуулан гэрэл зургийн үзэсгэлэн 12.00 цагаас нээлтээ хийнэ.
  8. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2016 оны УИХ-ын cонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат кино бүтээсэн бөгөөд уг киноны нээлтийн үйл ажиллагаа 14.00 цагт Туушин зочид буудлын 5 давхарт болно.
  9. 15.00 цагаас БХИС төгссөн болон ажиллаж байсан төрийн түшээд, бизнесменүүдийн уулзалт, тугандаа хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болно.
  10. Онцгой байдлын ерөнхий газар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулиас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвардтай хамтран "Гамшгийн удирдлага" сургалт, дадлага сургалт Хууль сахиулах их сургууль дээр болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ