Думийн сонгууль ил тод болсныг хүлээн зөвшөөрөв

Улсын думийн сонгууль ил тод болсныг Европын холбоо, АНУ хүлээн зөвшөөрөөд, гэхдээ ардчилсан үүргийн хувьд асуудал хэвээр байна гэжээ. ТАСС агентлаг даваа гарагт ингэж мэдээлсэн байна.

Европын дипломат бодлогын байгууллагын тэргүүн Федерика Могеринигийн төлөөлөгч болон АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Жон Кирби нарАрдчилсан институтууд, хүний эрхийн товчоо болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын илтгэлийг иш татжээ.

“Урьдчилсан дүгнэлтээс харахад, Оросын сонгуулийн төв комисссонгуулийг ил тод явууллаа” гэжЕХ-ны гадаад бодлогын албаны мэдэгдэлддурджээ. “Нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж”, тухайлбал “бие даасан нэр дэвшигчдийг бүртгэхэд хэтэрхий хатуу шаардлага тавьж байсан”-тай холбогдуулан “ажиглагчид сэтгэл зовинож буйг АНУ дэмжиж байна” гэж америкийн гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч хэлжээ.

Үүний зэрэгцээ Крымд болсон сонгуулийг ЕХ хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдээлж байна.

Гаднаас болон дотроос улс орны байдлыгсавалгаатай болгох гэсэн санаархлыг хүмүүс хэрхэн үзэж буйг улсын думийн сонгуулийн дүн харуулж байна гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 19-нд буюу өчигдөр мэдэгдсэн юм. Эрх баригчид тус оронд олон намын тогтолцоог хөгжүүлэх ёстой гэж төрийн тэргүүн бас тэмдэглэжээ.

Даваа гарагт сонгуулийн төв комиссын дүнг зарласан бөгөөд саналын 99,42 хувийг тоолсон дүнгээс үзвэл, жагсаалтаар парламентын доод танхимд дөрвөн нам, тодруулбал “Нэгдмэл Орос” (54,18 хувийн санал авсан), ОХУКН (13,35 хувь), Оросын либерал-ардчилсан нам (13,16 хувь) болон “Шударга Орос” (6,21 хувь) нам орсон байна. Сонгуулийн төв комисс эцсийн дүнг ирэх баасан гарагт зарлахаар төлөвлөж байна.

Сонгуулийн дүнгээр, Бүгд Найрамдах Крым Улс болон Севастополь хот Думд анх удаа төлөөлөлтэй болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ