Хувийн цэцэрлэгийн сул орон тоон дээр нэмэлт элсэлт авна

Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр цэцэрлэгт 10 700 гаруй хүүхэд хамрагдаж байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс цэцэрлэгийн тоо 54, хүүхдийн тоо 7828-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоон дээр элсэх хүүхдийн хувьсах зардал болон хоолны мөнгөний зардлыг Засгийн газраас шийдвэрлэсэн.Иймд“Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд үйл ажилгагаа явуулж байгаа сул орон тоотой хувийн цэцэрлэгүүдийг дэмжих зорилгоор нэмэлт элсэлт авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр боллоо. Нэмэлт элсэлтийг2016 оны 09 дүгээр сарын 20- 21-ний өдрүүдэдзохион байгуулна. Нэмэлт элсэлт авахтухай удирдамжийг http://www.edub.edu.mn/v/20160919999 дарж харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД НЭМЭЛТЭЭР ХҮҮХЭД ХАМРУУЛАХ ХУВААРИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.
2016 оны 9-р сарын 19-ний өдөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ