Д.Эрдэнэбат мэдээлэл хийж байна

УИХ-ын гишүүн, АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат мэдээлэл хийж байна.

Тэрээр “Орон нутгийн сонгууль АН төдийгүй ардчиллалыг дэмждэг улс төрийн хүчний хувьд онцгой юм. МАН-ынхан парламентад олонх болсон ч нийт сонгогчдын 45 хувийг авсан юм. Орон нутгийн сонгуультай холбоотой эргэлзээ дагуулж буй нэг том асуудал бий. Энэ нь бүртгэл болоод шилжилт хөдөлгөөний асуудал юм. Нэг сонгогч олон газар санал өгөх магадлал өндөр гэдэг маргаан АН-д ирсэн. Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллах болно. УИХ-ын 2016 оны сонгуулиар царцааны нүүдэлтэй холбоотой олон асуудал үүссэн. Үүний маргаантай холбогдуулж ҮХЦ-д гомдол үүсгээд явж байна. Би үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр орон нутгийн сонгуулиар дээрх хууль зөрчсөн үйлдэл дахин битгий гараасай. Энэ бол бидний сонгуульд оролцох, иргэд зөв сонголт хийх ганц боломж юм” гэлээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ