Украины засаглалыг гаднаас зохион байгуулж сольсон гэв

2014 онд Украины засаглалыг солих ажлыг гадаадын тусгай албад гардан зохион байгуулсан бөгөөд ингэхдээ арван жилийн өмнө мөн энэ аргыг ОХУ-д ”туршиж байсан юм” гэж ОХУ-ын Дотоод хэргийн сайд асан армийн генерал Анатолий Куликов үзэж байна гэж РИА Новости агентлаг бичжээ.
Борис Ельцин Дээд зөвлөлийг тараахаар шийдвэрлэсэн 1993 онд Орост эргэлт зохион байгуулах аргыг туршиж байсан гэж Куликов хэлсэн байна. Тэр учрыг мэдэх хүний хэлснийг иш татахдаа,тэгэхэд Ельцин засгийн газрын байрнаас өөрийнхөө хүмүүсийг гаргахыг Вашингтоны засаг захиргаанд тушаасан бөгөөд үнэхээр ч тэднийг гаргасан юм гэж ярьжээ.
“Тусгай албадын удирдагч бид бие биетэйгээ уулзаж, ярьжбайсан бөгөөд энэ нь Оросын нэг ч тусгай албанд холбогдолгүйг бид мэдэж байсан” гэж Куликов хэлсэн байна.
Түүний ярьснаар, 2014 онд Украины засаглалыг солих ажлыг ийм аргаар зохион байгуулжээ.
“Тагнуулын төв газрын ажилтнууд, тэдний удирдагч Киевт байсан, мэргэн буудагчид хэн болох, хаанаас ирсэн нь одоо болтол тодорхойгүй байгаа юм” гэж Куликов ярьсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ