Анжелина Жоли Брэд Питтээс салах өргөдөл өгчээ

Америкийн жүжигчин vАнжелинаЖоли Брэд Питтээс салах өргөдлөө өнгөрсөн даваа гарагт өгчээ. TMZпорталд мягмар гарагт ингэж бичсэн байна.
Порталын мэдээлснээр,Жоли нөхөр нь эцгийн үүргээ яажшуухан биелүүлж буйд сэтгэл дундуур байгаа ажээ. Жоли зургаан хүүхдээ асран хамгаалах эрхийг өөртөө олгож, харин Питтэд амралтын өдрүүдэд л тэдэнтэй уулзахыг зөвшөөрөхийг шүүхээс хүссэн байна.
Учрыг мэдэх хүмүүсийн хэлснээр, Жоли, Питти хоёр “эвлэрэхийн аргагүй санал зөрөлдөөнтэй”болжээ. Есдүгээр сарын 19-нд “Inquisitr”шар сонинд бичсэнээр гэр бүл салах үйл явц нь Питт францын жүжигчин Марион Котийяртай учир ургуулснаас болоод эхнэр, нөхөр хоёр салсан хэмээн бичжээ.
41 настай Жоли, 52 настай Питт хоёр өргөмөл гурван хүүхэд, өөрсдийн бас гурван хүүхдийг өсгөж байгаа юм.Хоёр жүжигчин 2005 онд учирч, 2014 онд гэрлэсэн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ