Онцгойгийн Энхийг сахиулагчдыг шагнав

Онцгой байдлын албаны албан хаагчид 2012 оноос эхлэн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс болон Онцгой байдлын албаа төлөөлөн оролцож байна.

Бүгд Найрамдах Өмнөд болон Хойд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны тавдугаар ээлжинд Онцгой байдлын албыг төлөөлөн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн албан хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр хүлээн авч уулзав.

Энэ үеэр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 26 албан хаагчийг онцгой байдлын албаны шагналаар шагнаж урамшууллаа. ОБЕГ-ын Жуух бичгээр тав, Баярын бичгээр зургаа, Сайшаалын үнэмлэхээр 13 албан хаагч, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр нэг албан хаагчийг шагнасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ