Э.Урангоо ҮНДЭСНИЙ ЯЛАГЧААР тодорлоо

Дэлхийн 60 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд Монгол улсад ирэхэд долоо хоногийн хугацаа үлдлээ. Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг “Face of beauty international” олон улсын миссийнтэмцээн энэ сарын 27-ноос аравдугаар сарын 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох юм.
Тэгвэл энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, ялагчийн титмийн төлөө өрсөлдөх үзэсгэлэнт бүсгүйн нэрөнөөдрийг хүртэл нууц байсан бол албан ёсоор ил боллоо.
Тодруулбал, эх орондоо дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ-аар Энхтайвны Урангоо шалгарсан болохыг"Mongolian Beauty Association"-аас танилцууллаа.
Энхтайвны Урангоо нь Монголжуу төрх, ялдам инээмсэглэл, гуалиг бие, өндөр нуруу гээд гоо бүсгүйн бүхий л шинжийг агуулсан нэгэн. Тэрээр ам бүл дөрөв,айлын бага охин. Маркетингийн менежер мэргэжилтэй. Дөрвөн ч бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон Жүжиглэх авъяастайгаас гадна дуулдаг, бүжиглэдэгтэрбээр өдөр тутмын хувцсаа өөрөө хийж өмсдөг зэрэг тал талын авъяас ур чадвартай. МөнМонголын хөдөө нутгаараааялах дуртай.Спортод сонирхолтой (шатрын улсын аварга хүрэл медалтай).
Ийнхүү нутгийн дэвжээ ээлтэй байжЭ.Урангоо маань эх орныхоо тэнгэр дор тэргүүн титмийн шагналыг хүртэх болтугай.
Монгол улсад 22-хон ширхэг үлдэж, устаж үгүй болох аюул нүүрлээд буй мазаалай баавгайг хамгаалж үлдэх хөдөлгөөнийг дэлхийн сонорт хүргэхэд дуу хоолойгоо нэгтгэх тэргүүн зорилготой тав дахь удаагийн тэмцээн Монгол улсын байгаль орчин, аялал жуучлал, соёл урлаг, эдийн засгийн салбарт өндөр ач холбогдолтой тухай зохион байгуулагчид нь онцолж байсан юм
Түүнчлэн "Face of beauty international 2016"тэмцээний хүндэт зочноор цахим ертөнцөд төдийгүй дэлхийд алдаршаад буй Украины мисс, “амьд барби” гэдгээрээ алдартай Валерия Лукьянова уригдсан нь тус тэмцээний эхний сюрприз юм байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ