АНУ-ын олон оршин суугч Путинд талархаж байна

Сүүлчийн санал асуулгаас харахад, АНУ-д оросын ерөнхийлөгч Владимир Путиний бодлогыг дэмжигчдийн тоо сүүлийн жилүүдэд нэлээд өссөнийг “Файнэншл таймс” сонинд бичжээ. Тийнхүү, 2 жилийн өмнө америкчуудын 66 хувь нь Путинийг муулж байсан бол харин одоо америкчуудын ердөө 27% нь ийм бодолтой байна. Өөрөөр хэлбэл, Оросын удирдагч Путинийг талархагчдын тоо 2,5 дахин өсчээ. Бүгд найрамдах намд оросын ерөнхийлөгчийг өргөнөөр дэмжиж байна. Тодруулвал тус намын гишүүдийн 85 хувь нь түүнийг хүчтэй удирдагч хэмээн үзэж байгаа ажээ. Харьцуулалт хийх үүднээс дурдахад, ерөнхийлөгч Обамаг бүгд найрамдахчуудын 18 хувь нь л дэмжиж байгаа гэнэ.

Оросын ерөнхийлөгчид америкчууд талархдаг хэд хэдэн шалтгаан байгаа аж. Нэгдүгээрт, олон хүн түүнийг дэлхийн тавцан дээрх цорын ганц содон удирдагч гэж үзэж байна. Тэдний хувьд тэр давын өмнө өөрийн орны эрх ашгийн үүднээс ажиллахаас айдаггүй хүчтэй хувь хүн, хүчтэй улс төрч хүн юм.

Олон нийтийн санаа бодлыг л байнга харж байдаг ялангуяа бусад улс төрчтэй харьцуулахад оросын ерөнхийлөгчийн зоримог байдал америкчуудад бас таалагддаг аж. Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын адил Путин гэнэтийн бөгөөд зөрчилтэй мэт санагддаг шийдвэр гаргахаас айдаггүй юм.

Путин Орост исламын хэт даврагч үзлийг хэрхэн давж гарсан нь түүнийг дэмжих бас нэг чухал хүчин зүйл болж байна. Трамп оросын ерөнхийлөгчийн адил ингэж амжилттай ажиллаж чадна хэмээнамерикийн олон сонгогч найдаж байна.

Эцэст нь, дэлхий нийтэд ардчиллыг байнга сурталчилж байдаг өөрсдийн удирдагчдаас залхсан олон америк хүн гаднын мөргөлдөөнөөс өөрийн орныг тусгаарлах гэсэн Путиний эрмэлзэлийг дэмжиж байгаа ажээ.

Нэгдсэн вант улсын Тусгаар тогтнолын намын удирдагч Диана Жеймс Путинийг өөрийн “улс төрийн баатар” хэмээн үзэж байдгаа саяхан хүлээн зөвшөөрсөн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ