Үхэлд хүргэгч гамбургер

Гамбург болон бусад түргэн хоол идэхээс татгалзахыг та бидэнд итгүүлэх гэж мэрийдэг эмчилгээний хоол судлаачдын байр суурь дахин шинжлэх ухааны үндэслэлтэй болжээ.

Хүмүүс түргэн хоолдагнаж хийдэг жижиг ресторан болон кафены газарт орж хооллохдоо,уушиганд хүчилтөрөгч хүргэж, нүүрстөрөгчийн давхар ислийнхэлбэртэй хаягдлыг зайлуулдагцусны улаан эсийг түргэн зуур муутгадгийг нотлох баримтыгБританийн Суонсигийних сургуулийн эрдэмтэд танилцуулсан байна. Хэтэрхий их сахар, давс болон бусад хортой бодис агуулагдсан хоолны нөлөөгөөр эсүүд өөрчлөгдөж,элдэв хорт хавдар өвчин тусах аюул ихэсдэг байна.

Цусны эсийн байдал бидний хэрхэн хооллож байгаагаас шалтгаалдаг хэмээн нотлодог ходоод-гэдэсний эмч нарын санаа бодлыг “The Sunday Times” сонинд дурджээ. Жимс, хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагддаг антиоксидантыг хангалттай хэрэглэдэг эрүүл хүмүүсийн1 сая хэвийн эсийн дунд ердөө 3-5 өөрчлөлттэй эс байдаг байна.Харин жимс жимсгэнэ, хүнсний ногоог тоодоггүй хүмүүст эсийн аюултай өөрчлөлтийн хурд хоёр дахин нэмэгддэг аж.Цусны улаан эс нь хүний эрүүл мэндийн нэг гол үзүүлэлт гэдгийг эрдэмтэд тайлбарлаж байна.

Ажлын өдрийн дунд үед төрдөг өлсөх мэдрэмжийг жимс жимсгэнээрдарахыг эмч нар бүх хүнд чухалчилан зөвлөж байна. Хэрвээ үүний оронд сахар агуулсан амттан болон талх идэх юм бол,цусан дахь сахарын агууламж гэнэт ихсэж, инсулин ялгарч, дааврын тэнцвэрт байдал алдагддаг аж.Харин энэ нь чихрийн шижин мэт аюултай өвчин тусах эрсдэлийг дагуулдаг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ