Ерөнхий сайд Хэнтий, Дорнодыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө.

Тэрбээр Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултадхариулна.

Ерөнхий сайд мөн өдөр Дорнод аймагт очин “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажил, “1000 айлын орон сууц”-ны инженерийн шугам сүлжээний ажлын явц зэрэгтэй танилцан иргэдтэй уулзалт хийнэ.

Мөн “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайгаар орж, “Алтай групп” тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцон Халх гол сумын иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ