Монгол тарвага 170000-200000 төгрөг

Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Монгол тарвагыг 170000-200000 төгрөгөөр тогтоосон байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А-61 дүгээр тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг 3 жилийн хугацаатайгаар хориглосон. "Амьтны тухай" хууль, тогтоомж, тушаал шийдвэрийг зөрчин тарвага агнах, барихыг завдсан, агнасан, барьсан, түүний гаралтай түүхий эдийг худалдсан, худалдан авсан этгээдэд зөрчлийн агуулгыг харгалзан хуульд зааснаар иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг 3-45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, албан тушаалтныг 4-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-г 2 дахин өсгөж нөхөн төлүүлнэ.
Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр:
Бурхи буюу эр тарвага - 170000 төгрөг,
Тарч буюу эм тарвага - 200000 төгрөгөөр тогтоожээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ