Харвони эмийн үнэ хямдарлаа

Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг Монгол Улсад 400 ам.доллараар худалдаалж байсан юм. Харин энэ эмийн үнийг өнөөдрөөс бууруулахаар болжээ. Тодруулбал, нэг хайрцаг эмийг 300 ам.доллар буюу 700 орчим мянган төгрөгөөр, нэг курсийг 900 ам.доллараар авах боломжтой болж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр “Харвони” эмийн үйлдвэрлэгч АНУ-ын "Гилеад Сайнс" компанийн Ази номхон далай хариуцсан захирлыг хүлээн авч уулзаж эмийг дахин хямдруулах талаар ярилцаж, тохирсон аж.

Дэлхийн зах зээлд Харвони нэг курс эм нь 94 мянган ам.доллар болдог. Харин тус эмийг үйлдвэрлэгч АНУ-ын "Гилеад Сайнс" компанийн “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд эмийн үнийг хямдруулан, нэг хайрцгийг нь 400 ам.доллараар Монголд худалдах боломж олгосон юм. Дэлхийн зах зээлтэй харьцуулахад 99 хувиар хямд үнээр Монголд оруулж ирсэн ч иргэдийн худалдан авах боломж тааруу байсан тул эмийг ийнхүү дахин хямдруулж байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ