Сансрын бүтэлгүйтсэн нууц төслүүд

Хүн төрөлхтний төлөөлөгчид саранд хүрч чадсан, Ангараг гараг руу нислэг хийхээр төлөвлөж байгаа ч, энэ нь зах хязгааргүй асар том одот ертөнц рүү хүн төрөлхтний хийж буй ердөөтун шалихгүй багахан алхам юм. Сүүлийн 40 жилийн турш энэ салбарт хүний гаргасан ахиц дэвшил үнэхээрийн удаан байлаа. Тухайлбал, хүйтэн дайны төгсгөлийн санхүүжилт нэн ирээдүйтэй маш олон төслийг хаасан юм.
Цөмийн Nera хөдөлгүүр
Түрүүнд нь Америкын агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар – НАСА-гийн боловсруулсан хамгийн ер бусын хөдөлгүүрийн нэг нь “Marshall Space Flight Center” музейн зэгэл саарал багахан талбай дээр тоосонд дарагдаж байгаа аж. Программд Ангараг гараг руу нисэхэд зориулагдсан шаттл хөлөг болон энэ хөдөлгүүрийг хамтад нь ажиллахаар төлөвлөж байжээ. Бүх зүйлийг чандлан нууцалж байсан нь мэдээж. Юу гэвэл Улаан нүдэн гараг руу хийх нислэг нь коммунист ЗХУ-ыг капитализм ялсан ээлжит ялалт болох ёстой байсан юм. Энэ төсөлд ирээдүй бий гэж одоо ч олон инженер үзэж байна. Ийм маягийн цөмийн 20 орчим хөдөлгүүрийг амжилттай туршсан ч, 1973 онд засгийн газар ойлгомжгүй шалтгаанаар Ангараг гарагийг эзэмших ажлыг зогсоохоор шийджээ.
Сансрын их буу
ЗСБНХУ-ын Агаар-сансрын хүчний дэргэдэх инженерийн нууц товчоо сансрын хамгийн аймшигт аппаратын нэгийг боловсруулжээ. Энэхүү төсөл нь цөмийн хүчирхэг их буугаар тоноглосон сансрын жолоодлогот хөлөг бүтээх зорилготой байсан байна. Энэ хөлөг дайсны хиймэл дагуулуудыг устгаж, үлэмж хэмжээний нутаг дэвсгэрийг бүрэн хянах ёстой байжээ. Сансрын нисэгчдэд онилон буудах боломж олгохын тулдих буугүрэлтийн бага коэффициент бүхий тусгай суурин дээр байрлуулсан байна. Энэ футурист маягийн зэвсгийн нэг эх загвар хадгалагдаж үлдсэн бөгөөд түүнийг Северодвинскт туршжээ. Илүү боловсронгуй тагнуулын хиймэл дагуулууд бий болсноор, ЗХУ-ын засгийн газар жолоодлогот модуль ашиглах нь ашиггүй хэмээн үзэж, үүгээр сансрын их бууны түүх дуусгавар болсон байна.
Big G
1960-аад оны дундуур эрчимтэй боловсруулж байсан “Gemini” хөтөлбөр манай гаригийн тойрог замыг бүрэн хянах гэсэн АНУ-ын хамгийн дэврүүн санаархлын нэг байжээ. “Big G” модуль нь тойрог замаар тус тусдаа бие дааннисч яваа станцуудын хооронд сансрын нисэгчдийг зөөхөд зориулагдсан бөгөөд станц бүр нь сансрын уудмыг бүрсэн сүлжээний нэг бүрдэл хэсэг болох ёстой байсан байна. Дуглас МакДонеллын дэвшүүлсэн жолоодлогот капсулын санааг одоо НАСА-гийн “SpaceX” болон “Boeing” төсөлд ашиглаж байгаа ажээ.
Сансрын “Freedom” станц
Ерөнхийлөгч Рейганы ивээлд бүтээсэн сансрын станц нь одоо ажиллаж буй Оросын Олон улсын сансрын станцаас маш их ялгаатай байжээ. Сансрын аппаратуудыг засварлах байр бүхий сансрын лаборатори байхаар бодож, “Freedom” төслийг боловсруулсан байна. Үүнээс гадна, ЗХУ-ын сансрын хөлгүүдтэй байлдах тохиолдолд ашиглах бүрэн хэмжээний эмнэлгийг станцад байгуулахаар бас төлөвлөж байжээ. Уг станц нь маш их өртгөөр бүтсэн байна. Хүйтэн дайн дуусгавар болсноор тойрог замд ийм аймшигт станц байгуулах шаардлага огт байхгүй болжээ.
Зөвлөлтийн сансрын нисэх онгоц
1960-аад оны туршид хоёр их гүрэн сансрын уудамд ноёрхох ганцхан асуудлыг шийдвэрлэх учиртай сансрын янз бүрийн, ирээдүйтэй аппарат хэрэгсэл боловсруулж байжээ. 1960-аад оны дундуур боловсруулсан МиГ-105 нисэх онгоц бүтээх санаа нь сансрын жинхэнэ космоплан байгуулах гэсэн ЗСБНХУ-ын анхны оролдлого байсан байна. Том биш шаттлыг ердийн пуужингаар тойрог замд оруулж, дараа нь тэр хөлөг Дэлхийд бие даан бууж ирэх ёстой байжээ. Космопланыг сансарт хөөргөхөд бүрнээ бэлэн болсныг давхраа мандалд хийсэн амжилттай туршилтууд харуулсан байна. Харин Өрнө, Дорнын сөрөг төвлрөлийн төгсгөлд бусад олон төслийн адил энэ төсөл ч бүрмөсөн мартагджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ