Дахин төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн Засаг дарга Ажлын хэсэг байгуулах тухай А/674 захирамж гаргалаа. Уг ажлын хэсэг нь Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагаанд үүсэж буй хүндрэл бэрхшээл, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай судлан зохих журмын дагуу шийдвэрлэж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах юм.
Түүнчлэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан зохих журмын дагуу шийдвэрлэж, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т үүрэг болгожээ. Мөн тэрээр хууль зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлах юм. Хотын дарга ажлаа авсан даруйдаа зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавьж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас хумсалж бизнесийн зориулалтаар барилга барих явдлыг зогсооно гэдгээ мэдэгдэж байсан юм.
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Дарга: |
Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллынхөгжлийн асуудал хариуцсан орлогч
|
Гишүүд: |
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга;
|
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;
|
|
- Нийслэлийн Өмчийн харилцааныгазрын дарга;
|
|
- Нийслэлийн Авто замыг хөгжүүлэх газрын дарга;
|
|
- Нийслэлийн Газрын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга;
|
|
- Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга;
- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга;
|
|
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга;
|
|
- “Ус сувгийн удирдах газар” ОНӨҮГ-ын дарга;
|
|
-“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал;
|
|
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-захирал. |
|
Нарийн бичгийн дарга: |
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга |
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ