Дүнжингарав хорооллыг хэрэглээний халуун ус, дулаанаар хангажээ

Эрчим хүчний яамны захиалгаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12А магистралийн шугам өргөтгөх явцад гүйцэтгэгч компани иргэдийн хооронд үл ойлголцол бий болж 4 сар гаруй үргэлжилж байна. Уг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Хотын Ерөнхий менежер Дүнжингарав хорооллын оршин суугчид Эрчим хүчний яам, Эрчим хүчнийхөгжлийн төв, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, гүйцэтгэгч “Альянс тех” ХХК-тай удаа дараа уулзалт хийн, эрчим хүчний байгууллагаас 103,104,105,106-р байруудынхэрэглээний халуун ус, дулааныг хязгаарласан байсныг цуцалжээ.
Ингэснээр оршин суугчид хэрэглээний халуун ус, дулаанаар2016 оны 09 дүгээр сарын 19-нөөс эхлэн хангагдсан байна. Мөн Хотын Ерөнхий менежер шугам шинэчлэх, барилга угсралтын ажлын техникийн шийдлийг дахин судалж үзэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ