Барилгын хана нурж, хүмүүс дарагджээ

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Мэлхий хад” гэдэг газрын зүүн урд талд “Бүрд Кил” ХХК-ийн баригдаж байгаа барилгын хана нурж 7 хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 2016.09.22-ны өдрийн 16:27 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, 2 автомашинтай ажиллав.

Нурангид дарагдаж гэмтсэн иргэн М /27 настай, эрэгтэй/, М /27 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ