“Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөдУлаанбаатар хотын даргаС.Батболдын санаачилгааресдүгээр сарын30 -ны өдөрЖанжинД.Сүхбаатарын талбайд“Улаанбаатарын намар “ нэгдсэн арга хэмжээ болно. Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм.Энэ өдөрүйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээрүйлчилж, төв талбайдтүргэн хоолны газруудажиллана. Мөн “Никитон”, “Камертон” хамтлагуудын тоглолт болох бөгөөдрок попын одод ая дуугаа өргөх юм.

“Улаанбаатарын намар”тоглолтынерөнхий найруулагчаарТөрийн соёрхолт , дуучин Д.Болд ажиллана. Түүнчлэннийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчС.Батболд ирэх дөрвөн жилих хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсанааНийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна. Анх удаазохион байгуулагдаж байгаа“Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ