Сангийн яамны ТНБД-ын сонгон шалгаруулалтыг зарлажээ

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар зарим яамны төрийн нарийн бичгийн дарга нар томилогдсон. Тодруулбал, энэ сарын 12-нд болсон төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн:

-Г.Баясгаланг Хууль зүй, дотоод хэргийн яамны,

-Д.Даваасүрэнг Гадаад харилцааны яамны,

-Г.Өнөрбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны,

-Г.Нандинжаргалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны,

-Л.Баяртулгыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон.

Тэгвэл Төрийн албаны зөвлөлд Сангийн яамны сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Засгийн газраас хүргүүлжээ. Сонгон шалгарлуулалт оролцох хүсэлтэй иргэдийн материалыг10 дугаар сарын 17-ны өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна. Харин шалгарлуулалт нь 10 дугаар сарын 18 өдөр болно. Дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ЭНД-ээс үзнэ үзнэ үү.

Харин энэ сарын 29-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлж буй иргэдээс шалгалт авахаар төлөвлөжээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ