Сэрэмжлүүлэг: Замын үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа цас орж, сэрүүсэх төлөвтэй байна. Тодруулбал, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтрэхийг албаныхан онцгойлон анхааруулж байгаа юм.

Иймд орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүсэх, манан татаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул жолооч та замын нөхцлийг зөв тооцоолон, тохирох хурдыг сонгож, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ