Ургац хураалтыг түр хойшлуулжээ

Өнөөдрөөс эхлэн газар тариалангийн бүс нутгаар бороо орж, уулархаг газраас нойтон цас орсон учраас ургац хураалтыг түр хугацаагаар хойшлуулжээ. Урьдчилсан мэдээгээр ургац хураалт 30 орчим хувьтай яваа бөгөөд 501.0 мянган тонн үр тариа, 174,7 мянган тонн төмс, 117,5 мянган тонн хүнсний ногоо, 43,4 мянган тонн малын тэжээл хураан аваад буй аж. Цаг уурчдын мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд бороотой байх бөгөөд цаашид нийт нутгаар сэрүүсэх хандлагатай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ