ШӨХТГ-ын орон тооны болон орон тооны бус гишүүд томилогджээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу хамтын удирдлагын зарчмаар ажилладаг бөгөөд дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг. Гишүүдийн хоёр нь орон тооны, зургаа нь орон тооны бусаар ажилладаг зарчимтай юм. Энэ дагуу 2016 оны есдүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатарын Цогтгэрэл, Нацагдоржийн Бямбадоржийг орон тооны, СЯ-ны Санхүү бодлогын хэлтсийн дарга Д.Нямаа, ХХААЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Энх-Амар, Уул уурхайн яамнаас Б.Даваадорж, МҮХАҮТ-ын ерөнхий менежер Т.Гансүх, МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МХЭАХНҮХ-ны дэд ерөнхийлөгч Д.Тогтохбаяр нарыг орон тооны бус гишүүнээр томилсон байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ