Үсний тухай сонирхолтой баримтууд

Үсийг зөвхөн гангараа хэмээн үзэх учиргүй. Энэ нь хүний хамгаалалтын чухал механизм бөгөөд хуйхыг их хүйтэн юмуу халуунаас хамгаалдаг юм. Үүнээс гадна, арьс нь тоос, салхинаас хамгаалагддаг. Нэг ширхэг үс 2-4 хүртэл жилийн хугацаатайгаар амьд байж чадна. Нэг өдөрт үс ойролцоогоор 0,4 мм ургадаг. Хэсэг хугацааны дараа үс унаж, оронд нь шинэ үс ургана.
Цөөхөн тоо баримт дурдахад, өдөрт хүний 40-50 орчим ширхэг үс унадаг. Нас явж байгаа хүнийх хоёр дахин их унадаг байна. Хэрвээ хүн ямар нэг өвчинтэй бол, үсний уналт харамсалтай нь ихэсдэг аж.
Гэхдээ та үс ургуулах тийм сонирхолтой аргыг мэддэг нь лавтай. Үсчин Саймон Форбсын ачаар бүр 60-аад онд энэ арга бий болсныг та мэддэг үү? Өнөөдөр бүсгүй хүнийг жинхэнэ содон, давтагдашгүй хувь хүн болгодог өч төчнөөн арга бий. Одоо бараг бүх хүн үсээ ургуулж чадна. Энэ нь таныг аль хэр өвөрмөц, дур булаам гэдгийг харуулах маш сайн арга юм. Одоо нэн шинэ технологийн ачаар үс ургуулах нь ёстой жинхэнэ юм шиг харагдуулах боломж олгож байна.
Хүмүүсийн үс яагаад янз бүрийн өнгөтэй байдаг вэ? Энэ нь хүн бүрийн генээр тодорхойлогддог. Меланоцит хэмээн нэрлэгддэг арьсны онцгой эсүүд (меланин гэдэг будагч бодис ялгаруудаг) байдаг. Эдгээр эс нь меланин пигмент ялгаруулна. Меланин нь эумеланин, феомеланин гэсэн хоёр төрөлтэй байж болно. Таны үс ямар өнгөтэй байх нь чухамхүү энэ хоёр пигментээс шалтгаалдаг. Харин нас явахаар хүмүүс яагаад бууралтдаг вэ? Юу гэвэл, яваандаа меланоцит задардаг юм. Ингэснээр үс цагаан өнгөтэй болно.
Хар үсний тухайд гэвэл,түүнд цайвар үсийг бодвол, нүүрстөрөгч хавьгүй ахиу агуулагддаг байна.
Ургах хурдаараа үс хоёрдугаар байранд ордог. Шилжүүлэн суулгасны дараа чөмөг хүний биед хамгийн түргэн ургадаг байна. Дашрамд дурдахад, дахиад ганцхан тоо баримт хэлье, эрэгтэй хүний үс эмэгтэй хүнийхээс түргэн ургадаг аж.
Үсээ тайруулахад үсний ургалтыг удаашруулдаг гэсэн яриаг байнга шахуу сонсож болно. Харин энэ бол маш их төөрөгдөл. Үнэндээ үсний ургалт үүнээс хамаардаггүй. Үсний хэлбэр ч тайралтаас мөн шалтгаалдаггүй.
Үс бол маш бат бөх. Хэрвээ үсээр дээс хийвэл, энэ нь хоёр зааны жинтэй тэнцэх хүндийг хээв нэг дааж чадна. Энэ нь үнэхээр гайхалтай. Ийм бат бөх чанарыг кевлар хэмээх даавуугаар хийсэн аргамж татлагатай зүйрлүүлж болно.
Хүний толгойны ганц ширхэг үс нэн шинэ технологийн ачаар хүний тухай бүхий л мэдээллийг өгч чадна. Өнгөрсөн сарын труршид хүн юу идэж байсныг мэдэж болно. Хүн хаана аж төрдөгийг ч мэдэж болно. Энэ нь үнэхээрийн гайхалтай. Шүүхийн шинжилгээнд үсний туслалцаатайгаар биед мансууруулах бодис байгаа эсэхийг тогтоодог. Үсээр хувь хүний олон сонирхолтой зүйлийг мэдэж болох ч, жишээ нь хүйсийг тогтоож болохгүй. Яваандаа эрдэмтэд үсээр нь хүний хүйсийг ч мэдэж чадах нь лавтай.
Статистикийн мэдээнээс үзэхэд, кавказчууд барагцаалбал 34 наснаасаа бууралтаж эхэлдэг байна. Харин африкчууд юм уу ази хүмүүс 47 наснаасаа л бууралтаж эхэлдэг аж. Халзрах тухайд гэвэл, ази хүмүүс бусад арьстныг бодвол халзрах нь бага байдаг байна.
Үсийг угаах нь маш ашигтай гэж үздэг. Гэвч тийм биш. Үсийг зүгээр л самнах нь хэд дахин илүү ашигтай байх болно.
Үсийг үргэлж эрүүл байлгая гэвэл, С болон D амин дэм агуулагддаг өндөг, лууван болон бусад ногоо, жимс жимсгэнэ байнга хэрэглэж байх хэрэгтэй.
Эцэст нь дурдахад, шампунь хагийг арилгаж, хагтахаас хамгаалдаг гэсэн бичээсийг элдэв шампунь дээр бичээстэй байхыг байнга харж болно. Үнэндээ бол тийм биш. Шампунь нь хагийг арилгадаггүй, үсийг зүгээр л вокоор бүрхдэг. Үүнээс болоод үсний байдал муудаж, энэ нь үсэнд маш таагүй нөлөөлдөг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ