Өнөөдөр “Дэлхийн эм зүйчийн өдөр”

1912 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Олон улсын Эм зүйн холбоо” үүсч байгуулагдан жил бүрийн дэлхийн эм зүйчид “Олон улсын Эм зүйн холбоо"-ны чуулгауулзалтыг зохион байгуулдаг юм.
Энэхүү арга хэмжээг нээж Эрүүл мэндийн яамны БХЗ-ийн газрын дарга Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ "Манай улс энэ өдрийг 2015 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ жилээс эхлэн ЭМЯ төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтран "Эм зүйч Бид таны Төлөө"уриатайгаар тэмдэглэж байгаа. Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын эм зүйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгааг олон нийтэд сурталчлах, Эм зүйчийн өсөн нэмэгдэж байгаа үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар сурталчлах зэргээр тэмдэглэж байгааг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ