Ямар мэргэжил зүрх, бие галбирт хамгийн муу вэ?

Илүүдэл жингийн асуудал, зүрхний элдэв өвчинд хүргэдэг ажил мэргэжлийн жагсаалтыг америкийн эрдэмтэд танилцуулжээ. Америкийн зүрх-судасны эмч нарын нийгэмлэгийн шинжээчид энэ жагсаалтыг гаргасан байна. Тэд 45 хүртлэх насны 5,5 мянган хүний эрүүл мэнд, хоол тэжээлийн тухай мэдээ баримтыг судалжээ.
Тийнхүү худалдагч, үйлдвэрлэл эрхлэгчийн ажил бусдаас илүү хортойг илрүүлсэн байна. Эдгээр салбарт ажилладаг хүмүүс буйдан дээр хэвтэж, хортой бүтээгдэхүүн идэн, илүүтэйгээр буруу амардаг байна.
Дараа нь цагдаагийн болон гал сөнөөх албаны ажилтнууд оржээ. Тэднээс олон хүн артерийн даралт ихтэй байдаг аж. Араас нь ачигчид орсон бөгөөд тэд уушигны өвчинд илүүтэй шаналдаг юм байна. Тогооч нар болон нийтийн холбооны салбарын ажилтнуудын 75 хувь нь таргалалттай байдаг байна. Менежер, эмч болон нягтлан бодогчид хамгийн гайгүй гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ