Э.Анхбаяр Еva Marton-ы нэрэмжит уралдаанд түрүүллээ

Унгар улсын Будапешт хотноо EVA MARTON-ы нэрэмжит олон улсын дуурын дуучдын уралдаан зохион байгуулагдлаа. Тус уралдаанд манай улсаас УДБЭТеатрын гоцлол дуучин МУСТА Э.Анхбаяр оролцож ТЭРГҮҮН байр эзэлжээ.

Э.Анхбаярыг энэ үеийн шилдэг, ирээдүйн гарамгай баритонудын нэг гэж болно. Тэрээр ардын жүжигчин Б.Жавзандуламын гарын шавь юм.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа уран бүтээлчдээ баяр хүргэе.

М.Эгшиглэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ