Улаанбаатарт 8 хэм дулаан

Малчид, Тариаланчид, Хадланчдын анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүнхэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, зүүн аймгуудын өмнөд болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар үүл багасна. Бороо орохгүй.Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө сэрүүсч 7-9 градус дулаан байна. |
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ