Нэг спиралд таван гөлөг

Нохойгоо нүд чих төдийгүй гэр бүлийнхээ нэг гишүүн байлгах сэтгэлгээний талаар ярих бол хөгжилтэй Европоос бид их хойно орохгүй.

Нохой дайрчихвал хүн мөргөсөн мэт эмзэглэдэг цөөхөн жолоочтой байх үед нийслэлд золбин нохой хэд байсныг хэлж мэдэхгүй юм. Харин пайз-гүй нохойг бууддаг ажил хийдэг хэсэг “муу ” хүмүүс байдаг талаар хааяа нэг өөр зуураа жигшингүй ярьдаг байлаа. Амьтны амь тасалдаг ажил хийдэг гэдэг талаас нь бус нохой алдаг гэсэн нэг битүү жигшил ихэнх хүмүүст байгаа нь мэдрэгддэг. Нөхрийг нь нухах гээд байгаа хүн мэтээр нохойн анчдыг харах нь энүүхэнд.

Яг өнөөдөртөө бол ийм ажлыг гардан хийж, өдөржин буу тавьж нохой ангуучилдаг 40 орчим анчин байгаа юм байна. Тэд таван нохой тоншиж байхад нөгөө талд нь ганц жингэр 5 гөлөг гаргачихаад байгаа инээдтэй статистикийг гаргачих хүн олон. Ер нь энэ 40 хүн хотын захын хорооллоор золбинтох нохдыг буудаж барна гэж тооцоолох боломжгүй. Гэвч жил бүрийн хавар зүлэг тариад дээгүүр нь явган гүйцгээдэг шигээ жил бүрийн нохойн орооны цагаар буу сум агссан таагүй үүрэгтэй анчид үүр цүүрээр гудамж хороолол эргэх нь хаая нэг таардаг.

Золбин нохой зоолоод хүн урах хүүхэд айлгах асуудал Метрополис хотын ИТХ ын хэлэлцэх асуудал мөн хэвэр байгаа бол энэхүү 40 анчинтай даржин төсөвтэй нохой устгах явуургүй аргачилалтай холбоотой байх.

Энэ бүх урт оршлыг золбин нохдод спирал тавихын эсрэг дуу нэгдээд байгаа эрхмүүдэд хандан өгүүллээ. Бид хотын иргэн болох яагаа ч үгүй бололтой. Нохой устгах бол цэцгийн мандал тарих тухай яриа бус хотын иргэдийн аюулгүй байдлын нэг салшгүй хэсэг болчихсон. Энэ чиглэлд гаргасан Спэй” хэмээх аргах хэмжээний эсрэг арай л бослого гаргасангүй. Энэ нь саяхан ИТХ-ын зүгээс гаргасан золбин эм нохойны савыг боож, үржлийг зогсоох “Спэй” хэмээх аргыг хэрэглэх тухай шийдвэртэй холбоотой. Шийдвэрт тусгасан арга замын зөв бурууг ч бараг ярьсангүй. Зүгээр нохойнд спирал гэнэ шүү гэсэн халаглал элэглэл их харагдана. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлэхээр болсноор хүн ба амьтны спиралын соёлтой соёлгүй хэрэглээний тухай хоржин хэлэлцүүлэг элэглэл сошиалыг хэд хоног хөгжөөв.

Төсөв мөнгөн дээр нь гол хэлэлцүүлэг явагдаад байгаа бололтой. Нохойны спиралд 2 тэрбум төгрөг гаргах уу, нэг цэцэрлэг барих уу гээд шуугиулахаар хямралын дуулианд хямарсан иргэд дургүйцэх нь тодорхой. Уг нь амьтан алж устгахгүй байна гэдэг бол энэрэнгүй үйлдэл. Энэ бол олон улсын жишиг. Гэтэл эс үйлдлээрээ буудаад алаад хядаад яваад байхыг дэмжээд байгаа хүмүүсийг гайхах юм.

Тэгвэл 40 нохойн анчингаараа болхи улай хийлгэж, гудамж талбайд ил буун дуу гаргуулсан 20-р зууны хоцрогдсон аргаараа яваад байх уу. Золбин нохойгоо ч зохицуулж чадаагүй Метрополис хотдоо амьдарсаар байх юм уу. Нохойн спиралыг тавих бол зайлшгүй л гэж хувьдаа бодож байна. Манай нэг анчин өдөрт 4 нохой нухаж байхад, ганц жингэр нэг дор таван гөлөг гаргачихаад байгааг нэг бодмоор.

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ