Сүхбаатар аймагт түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Цоржин” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 2016.09.25-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 31 иргэн, 3 автомашин, нийт 55 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнгөрсөн шөнийн 00:48 цагт цурманд оруулж 06:20 цагт бүрэн унтрааж хадлангийн бригадад хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус сумын Жаргалант багийн “Усан толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 3 автомашин, нийт 52 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 21:30 цагт цурманд өнөөдөр 04:15 цагт бүрэн унтрааж сумын багийн Засаг дарга н.Оюунд хүлээлгэн өгчээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ