Д.Сумъяа: Миний өмнө том зорилго байсан учраас орлон тоглоё гэж бодоогүй
“Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны киноны нээлтийн хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд тус киноны найруулагч Ж.Сэнгэдорж, зохиолч Т.Номуунзул, МУГТ Д.Сумъяа нар оролцсон юм. Энэ үеэр тус киноны зохиолч Т.Номуунзул “Цагаан хадаг кино бол баримтат кино биш. Харин тамирчны бодит амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино юм. Тиймээс киноны зарим хэсэгт уран сайхны арга барил орсон гэдгийг онцолмоор байна. Киног хийхийн тулд хэд хэдэн тамирчны түүхийг сонгосон. Тухайлбал, Сумъяа, Мөнхзаяа, Уранцэцэг гэсэн гурван тамирчнаас сонгосон” гэв. Мөн тэрбээр, киноны нэрийг өгөхдөө сайн сайхныг бэлгэдэж “Цагаан хадаг” гэдэг нэр өгсөн гэдгийг онцолсон юм. Энэ үеэр киноны гол дүрийн баатар Д.Сумъяатай цөөн хором ярилцлаа.
-Өөрийн тань амьдралаас сэдэвлэсэн кино хийнэ гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх зохиолч Т.Номуунзул эгч чиний амьдралын талаар кино хийхээр болсон. Чамайг сонгосон гэж хэлсэн. Тухайн үед би маш их баяртайгаар хүлээж авсан. Учир нь тамирчин хүний тухай уран сайхны кино Монголд тэр болгон гарч байгаагүй. Баримтат кино л гарч байсан. Уран сайхны киноны анхны тохиолдол, тэр дундаа миний амьдралаас сэдэвлэсэн кино хийнэ гэсэн болохоор их сайхан санагдсан.
-Таныг киноны гол дүрийн баатраар сонгоход өөрийн чинь амьдралын түүх их нөлөөлсөн гэсэн. Хүүхэд насныхаа талаар ярьж өгөхгүй юу?
-Миний бага нас Увс аймгийн Баруунтүрүүн суманд өнгөрсөн. 2000 оны эхээр Улаанбаатар хотод ирж, сургуульд орж байлаа. 2006 оноос эхэлж, жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Ер нь товчхон хэлэхэд ийм байна. Ер нь миний амьдралын талаархи түүхийг кинон дээрээс үзсэн нь дээр болов уу.
-Киногоо үзэж амжаагүй байгаа юу. Анхны үзэгч болж байгаа учраас сэтгэл догдлон хүлээж байгаа байх?
-Тийм ээ. Кино энэ сарын 28-наас эхлэн бүх кино театруудаар гарна. Мэдээж сэтгэл их догдолж байна. Ямар кино болсон бол гэж тэсэн ядан хүлээж байна.
-Киноны зураг авалтад орлон тоглогч жүжигчид оролцсон. Та ганц хэсэгт нь ч өөрөө орлон тоглох юмсан гэж бодож байв уу?
-Үгүй. Киноны зураг авалтын үеэр би өөр зорилготой байсан учраас тийм зүйл огт бодоогүй. Миний талаар кино хийж байгаа болохоор Рио-2016 олимпийн наадмаас медальтай ирэхийг л хүссэн. Тэр л миний зорилго байсан юм.
-“Цагаан хадаг” киног хийнэ гэхэд гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Ер нь киноны талаар би нууцалсан. Яагаад гэвэл миний өмнө маш том тэмцээн хүлээж байсан. Тиймээс тэмцээний өмнө ямар нэгэн мэдээлэл гарахыг хүсээгүй. Энэ талаараа ч зохиолч Т.Номуунзул эгчид хэлсэн. Манай гэр бүлийнхэн, баг тамирчид сүүлд мэдсэн. Мэдээж гэр бүлийнхэн маань маш сайхнаар хүлээж авсан. Дашрамд хэлэхэд, энэ бол баримтат кино биш уран сайхны кино гэдгийг маш сайн ойлгоосой гэж хүсч байна. Кинон дээр гарч байгаа бүх үйл явдал миний амьдралд болсон зүйл биш. Уран сайхны кинонд тухайн зохиолч, найруулагчийн үзэл санаа орсон байдаг.
“Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны киноны нээлтийн хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд тус киноны найруулагч Ж.Сэнгэдорж, зохиолч Т.Номуунзул, МУГТ Д.Сумъяа нар оролцсон юм. Энэ үеэр тус киноны зохиолч Т.Номуунзул “Цагаан хадаг кино бол баримтат кино биш. Харин тамирчны бодит амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино юм. Тиймээс киноны зарим хэсэгт уран сайхны арга барил орсон гэдгийг онцолмоор байна. Киног хийхийн тулд хэд хэдэн тамирчны түүхийг сонгосон. Тухайлбал, Сумъяа, Мөнхзаяа, Уранцэцэг гэсэн гурван тамирчнаас сонгосон” гэв. Мөн тэрбээр, киноны нэрийг өгөхдөө сайн сайхныг бэлгэдэж “Цагаан хадаг” гэдэг нэр өгсөн гэдгийг онцолсон юм. Энэ үеэр киноны гол дүрийн баатар Д.Сумъяатай цөөн хором ярилцлаа.
-Өөрийн тань амьдралаас сэдэвлэсэн кино хийнэ гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх зохиолч Т.Номуунзул эгч чиний амьдралын талаар кино хийхээр болсон. Чамайг сонгосон гэж хэлсэн. Тухайн үед би маш их баяртайгаар хүлээж авсан. Учир нь тамирчин хүний тухай уран сайхны кино Монголд тэр болгон гарч байгаагүй. Баримтат кино л гарч байсан. Уран сайхны киноны анхны тохиолдол, тэр дундаа миний амьдралаас сэдэвлэсэн кино хийнэ гэсэн болохоор их сайхан санагдсан.
-Таныг киноны гол дүрийн баатраар сонгоход өөрийн чинь амьдралын түүх их нөлөөлсөн гэсэн. Хүүхэд насныхаа талаар ярьж өгөхгүй юу?
-Миний бага нас Увс аймгийн Баруунтүрүүн суманд өнгөрсөн. 2000 оны эхээр Улаанбаатар хотод ирж, сургуульд орж байлаа. 2006 оноос эхэлж, жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Ер нь товчхон хэлэхэд ийм байна. Ер нь миний амьдралын талаархи түүхийг кинон дээрээс үзсэн нь дээр болов уу.
-Киногоо үзэж амжаагүй байгаа юу. Анхны үзэгч болж байгаа учраас сэтгэл догдлон хүлээж байгаа байх?
-Тийм ээ. Кино энэ сарын 28-наас эхлэн бүх кино театруудаар гарна. Мэдээж сэтгэл их догдолж байна. Ямар кино болсон бол гэж тэсэн ядан хүлээж байна.
-Киноны зураг авалтад орлон тоглогч жүжигчид оролцсон. Та ганц хэсэгт нь ч өөрөө орлон тоглох юмсан гэж бодож байв уу?
-Үгүй. Киноны зураг авалтын үеэр би өөр зорилготой байсан учраас тийм зүйл огт бодоогүй. Миний талаар кино хийж байгаа болохоор Рио-2016 олимпийн наадмаас медальтай ирэхийг л хүссэн. Тэр л миний зорилго байсан юм.
-“Цагаан хадаг” киног хийнэ гэхэд гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Ер нь киноны талаар би нууцалсан. Яагаад гэвэл миний өмнө маш том тэмцээн хүлээж байсан. Тиймээс тэмцээний өмнө ямар нэгэн мэдээлэл гарахыг хүсээгүй. Энэ талаараа ч зохиолч Т.Номуунзул эгчид хэлсэн. Манай гэр бүлийнхэн, баг тамирчид сүүлд мэдсэн. Мэдээж гэр бүлийнхэн маань маш сайхнаар хүлээж авсан. Дашрамд хэлэхэд, энэ бол баримтат кино биш уран сайхны кино гэдгийг маш сайн ойлгоосой гэж хүсч байна. Кинон дээр гарч байгаа бүх үйл явдал миний амьдралд болсон зүйл биш. Уран сайхны кинонд тухайн зохиолч, найруулагчийн үзэл санаа орсон байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ