Монголд 4000 ширхэг коран судар тараажээ

Туркпрэссийн мэдээлснээр Казак хэлнээ орчуулагдсан 4000 орчим Коран судрыг Улаанбаатарт тараажээ.

Туркийн “Awqaf” байгууллагаас судрыг тараасан бөгөөд “Дэлхийн 135 орны хэл дээр хөрвүүлэгдсэн байдаг Коран судрыг Монгол дахь шашныцөөнх казакуудад тараасан. Дэлхий даяар коран судар 400 мянга орчим хувь хэвлэгдсэн байдаг ба энэ удаад өөр нэг хэл дээр хөрвүүлэгдсэнд баяртай байна” хэмээн “Awqaf” байгууллагын орлогч дарга Абдул Рахман Четин ярилаа.

Мөн Туркпрэссийн мэдээлснээр Монголчуудын 7 орчим хувь нь исламын шашинтай аж. Улаанбаатар хот дахь лалын сүмийн тэргүүн Халил Тутул хэлэхдээ “Коран судрыг монгол хэлнээ хөрвүүлж байна. Одоогийн байдлаар судрын 15 бүлгийг монгол хэлэнд буулгаад байгаа бөгөөд орчуулга энэ онд багтан бүрэн дуусах төлөвтэй байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ